|
|
||
12 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Фү ин 4-ны өдөр хэлэхдээ, Хятад улс хэзээ ч хөрш орон юм уу, аль нэг улс орныг дайснаа гэж үздэггүй юм, Өөрийнх нь түүхэн туршлагаас авч хэлсэн ч энх тайвныг хамгаалахад бодит хүчин шаардагдана гэж бид үздэг гэжээ.
Фү ин хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулж хэлэхдээ, бидэнд хэрэв хүчирхэг их батлан хамгаалалтын хүчин байхгүй юм бол ард иргэдэд маань ч амар тайван аж төрөхийн баталгаа алга, иймээс Хятадын орчин үеийн хөгжлийн явцад батлан хамгаалалтаа алхам алхмаар орчин үеийн болгохыг баталах хэрэгтэй бөгөөд, энэ нь ард түмний дэмжлэгийг өргөнөөр хүлээсэн түгээмэл ёс юм гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс энхийн замаар хөгжихийг хэлбэрэлтгүй баримталсан нь амжилттай үнэн зөв сонголт гэдэг нь нотлогдсон. Үүнийг бид эрс хэлбэрэлтгүй баримтлах болно, Хятадын үндсэн хуульд батлан хамгаалалтын хүчний талаар тодорхой заалт байгаа, тэр нь эх орноо хамгаалах, ард түмний аюулгүй үйлдвэрлэлийг хамгаалахаар гол үүргээ болгосон төдийгүй, мөн чанарын хувьд, Хятадын батлан хамгаалалтын хүчин нь сэргийлэлтээр гол болгосон юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |