|
|
||
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 5-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд засгийн газрын ажлын тайлан хийхдээ, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.5%, хүн амын хэрэглээний үнийн өсөлтийг 3.5% орчим байлгах, хот сууринд 10 саяаас дээш хүртэлх шинэ ажлын байр бий болгох, хот суурингийн ажилгүйдлийн төвшинг 4.6% дотор тогтоон барих, олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгах, хүн амын орлого болон эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог нягтруулах зэрэг нь 2014 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтууд юм гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, ажлын байр, бараа бүтээгдэхүүний үнэ, олон улсын орлого зарлага зэрэг гол зорилтуудыг тэнцвэртэй хэрэгжүүлнэ гэлээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй улс орон бөгөөд социализмын анхан шатандаа оршсоор байна. Хөгжил бол манай орны бүх асуудлыг шийдвэрлэх зангилаа тул эдийн засгийн бүтээн байгуулалт хийхийг чухалчлах нь зайлшгүй бөгөөд эдийн засгийн зүй зохистой өсөлтийн хурдаа хадгалах хэрэгтэй юм. Засгийн газар эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтыг 7.5% орчим, хүн амын хэрэглээний үнийн өсөлтийг 3.5% орчимд байлгахаар дэвшүүлэв гэлээ.
Тэрбээр хэлэхдээ, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүрэг зорилтыг биелүүлэхэд дараах зарчим, бодлогын чиг хандлагыг сайтар баримтлах хэрэгтэй. Үүнд, нэгд, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө хүчин зүтгэх. Хоёрт, эдийн засгийн эргэлтийг зүй зохистой хэмжээнд байлгах. Гуравт, чанар үр ашгийг дээшлүүлж, иргэдийн амьжиргааг улам бүр сайжруулах зэрэг болно гэж онцоллоо.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |