• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ засгийн газар өөрчлөлт нээлтийг эрчимжүүлж, зах зээлийг идэвхжүүлсэн гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-05 10:57:17

      Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр засгийн газрын тайлан тавихдаа, өнгөрсөн жилийн турш бид өөрчлөлт нээлтийн бодлогыг эрчимжүүлж, зах зээлийн дотоод хөдөлгөгч хүчийг идэвхжүүлэх талаар хүч тавин ажилласан гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, өөрчлөлт нээлтийг засгийн газар өөрөөсөө эхлүүлж, үүрэг чадамжийн өөрчлөлтийг түргэтгэх, цомхотгол эрх хуваарлалтыг зохицуулах зэргийг шинэ засгийн газрын чухал ажил хэрэг болгов. Бид нээлттэй бодлогыг улам гүнзгийрүүлэн өргөтгөж чадсан. Хятадын Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг байгуулж, менежментийн дэвшилтэд арга хэлбэрийг ашиглаж байна. "Торгоны зам"-ын эдийн засгийн бүс болон 21-р зууны далай тэнгис дээрх "Торгоны зам" байгуулах үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Мөн Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийг шат ахиулан хөгжүүлж чадсан. Швейцарь, Исландтай чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурав. Гадаад худалдааны тогтвортой өсөлтийн бодлого хэрэгжүүлж, гааль боомт, өвчин тахлын хяналт шалгалт зэрэг хяналт удирдлагын үйлчилгээг сайжруулав. Гуан Фү (PV) нарны эрчим хүчний салбарт "хямд борлуулах, нөхвөр олгох зэргийг хориглосон" зэрэг худалдааны зөрчилтэй асуудлыг амжилттай шийдвэрлэсэн юм. Хурдны галт тэрэг, цөмийн цахилгаан эрчим хүч зэрэг техник тоног төхөөрөмжийг эрчимтэй экспортлож, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Мөн өнгөрсөн онд гадаадад аялах Хятадын жуулчдын тоо 100 сая орчимд хүрсэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе