• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гол салбаруудын өөрчлөлтийг түргэтгэж, шинэ амжилт тогтоох болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-05 11:17:27

      5-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавихдаа, 2014 онд гол салбаруудын өөрчлөлтийг түргэтгэж, шинэ амжилт тогтоох болно. Өөрчлөлт бол 2014 оны засгийн газрын ажлын тэргүүн чухал үүрэг юм. Эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг чухалчилж, бодит ахицид хүргэн, өөрчлөлтийн бодитой ашгийг ард иргэдэд хүртээх болно.

      Засаг захиргааны тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. Цомхотгол хийж, эрхийг хуваарилах нь засгийн газрын дотоод бүтцийн хувьсгал юм.

      Өөрчлөлтийн явц болон өөрчлөлтийн дараах хяналт удирдлагыг эрчимжүүлнэ. Эрх үүргийг тэгш хуваарилах, боломжийг нэмэгдүүлэх болон хяналт удирдлагыг тэгш биелүүлнэ. Мөн санхүү, гаалийн татварын тогтоолцооны өөрчлөлтийг сайтар хийнэ. Бүх талаар дүрэмжсэн, ил тод, нээлттэй төсвийн дүрмийг хэрэгжүүлнэ. Банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхдээ, ашгийн хэмжээг зах зээлийн дотоод зохицуулалтаар хуваарилж, банк санхүүгийн байгууллага ашгийн хэмжээндээ тохируулж үнэ ханшаа бие даан тогтоох эрхтэй болно. Бүх төрлийн өмчид аж ахуйн идэвх чанарыг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн үндсэн тогтолцоог баримтлан боловсронгуй болгоно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе