• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян энэ жилийн байдал болон засгийн газрын ажлын ерөнхий шаардлагыг танилцууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-05 11:20:53

           Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд засгийн газрын ажлын тайлан хийж, 2014 онд Хятад оронд тулгарч байгаа хүнд будлиантай байдал хэвээрээ үргэлжилж, ашигтай болон ашиггүй хүчин зүйл зэргээр орших юм гэж илэрхийлжээ.

           Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тогтворгүй, тодорхойгүй хүчин зүй оршсоор бөгөөд зарим орны макро зохицуулалтын бодлого өөрчлөгдөж, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцууд шинэ асуудал сорилтод тулгарах болно. Бид хөгжлийн жолоог бат эзэмших хэрэгтэй гэжээ.

           Тэрээр хэлэхдээ, энэ жилийн засгийн газрын ажлын ерөнхий шаардлага бол Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөж, Дэн Шяопингийн онол, "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзлээр удирдуулан, ХКН-ын 18-р их хурал, ХКН-ын 18-р сонгуулийн төв хорооны 2, 3 дугаар бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, нөхөр Ши Жиньпингийн чухал яриа илтгэлүүдийг хэрэгжүүлж, тогтвортой дэвших ажлын журмыг мөрдөж, өөрчлөлт шинэчлэлт хийж шинийг үүдэхийг эдийн засаг нийгмийн хөгжлийн салбар шат болгонд нэвтрүүлж, макро эдийн засгийн бодлогын залгамж ба тогтвортой шинжийг баталж, зохицуулалтын ирээдүй ба чиглэл хандлагыг эрчимжүүлж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлж, шинийг үүдэх төсөл хэрэгжүүлэн, Хятадын онцлогтой шинэ аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, орчин үеийн хөдөө аж ахуйн замаар хэлбэрэлтгүй замнаж, хөгжлийн хэлбэрийг өөрчлөн, бүтцийн өөрчлөлт хийж, шат өгсөхийг түргэтгэж, олон нийтийн үйлчилгээний үндсэн тогтолцооны байгуулалтыг чангатгаж, ардын амьжиргааг сайжруулан баталгаажуулж, хөгжлийн чанар болон үр ашгийг үнэнхүү дээшлүүлж, социалист эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн боловсны байгуулалтыг ахиулж, эдийн засгаа тогтвортой хөгжүүлж, нийгмийн зохицонгуй тогтвортой байдлыг баталгаажуулна гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе