|
|
||
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр засгийн газрын ажлыг тайлагнахдаа, энэ жил иргэдийн амьдралыг баталгаажуулан сайжруулах ажлыг сайтар зохицуулах болно. Үр ашигтай механизмаар иргэдийн үндсэн амьжиргааг баталгаажуулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ажил эрхлэлт бол иргэдийн амьдралын баталгааны гол хүчин зүйл. Ажлын байраар хангах тэргүүний стратеги болон идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж, ажил эрхлэлтийн орчныг сайжруулан, шинийг бүтээхэд тулгуурласан шинэ аж ауй байгуулан, түүгээр дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх болно гэжээ.
Орлого нь иргэдийн амьдралын эх үүсвэр. Орлогын зөрүүг багасгах, хот суурингийн иргэдийн орлогыг эдийн засагийн өсөлттэй уялдуулан зэрэг нэмэгдүүлж, ард иргэдэд ач тусыг нь хүртээнэ.
Нийгмийн баталгаа бол иргэдийн амьдралын үндсэн зүйл. Тусламжийн системийг хэрэгжүүлж, иргэдийн амьдралыг батагаажуулна.
Орон сууцны баталгааны механизмыг сайжруулна.
Хүний амь нас бол хамгийн чухал зүйл, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг цаг ямагт чанд хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |