|
|
||
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд хийсэн засгийн газрын ажлын тайландаа, Хятадын олон үндэстэн, шашин шүтлэг, харьяат иргэдийн талаарх ажлын чиг шугамыг танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол олон үндэстэнтэй нэгдсэн улс юм. Эдгээр үндэстэн бүр Хятад улсын эрх тэгш бүрэлдэхүүн хэсэг юм. Намын үндэстний төрийн бодлогыг зөв оновчтой хэрэгжүүлж, үндэстний өөртөө засах дүрмийг баримтлан боловсронгуй болгож, үндэстнүүдийн эв нэгдлийг ахиулан, хамтаар цэцэглэн хөгжих хэрэгтэй. Төв засгийн газрын үндэстний цөөнх болон үндэстний цөөнхийн бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг нухацтай хэрэгжүүлэх болно. Хүн ам цөөнтэй үндэстний цөөнхийн хөгжлийг тэтгэн дэмжиж, хил хязгаарыг хөгжүүлэн, ард иргэдийг баян чинээлэг амьдралд хүргэх бодлогоо тууштай хэрэгжүүлэх болно. Үндэстний цөөнхийн шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх болно. Хятадын үндэстнүүдийн том гэр бүлд үндэстнүүд эв найртай зэрэгцэн оршиж, хамтаар тэмцэж, эе найртай хөгжин, сэтгэл зүрхээ холбовол аз жаргалтай амьдрал, хөгжил цэцэглэлтэд хүрэх нь дамжиггүй юм гэжээ.
Намын шашны бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, шашны эв найртай харилцааг ахиулан, шашны зүтгэлтнүүд болон сүсэгтнүүдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах идэвхтэй үүргийг бадруулах болно.
Гадаад дах Хятадын харьяат болон эх орондоо буцаж ирсэн харьяат иргэдтэй эв санаа нэгтэй байж, тэдний эх орныхоо орчин үеийн бүтээн байгуулалтад оролцох, эх орныхоо нэгдлийг ахиулах, гадаадтай соёлын харилцаа өрнүүлэх эрэл хүслийг бадруулж, дотоод гадаадын Хятад иргэдийн нягтралыг тасралтгүй эрчимжүүлнэ гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |