|
|
||
5-ны өдөр болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр ерөнхий сайд Ли Кэчян Засгийн Газрын ажлын тайлан тавихдаа, энэ жил энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим дэвшүүлсний 65 жилийн ой тохиож байна. Бид энх тайван, хөгжил цэцэглэл, хамтын ажиллагаа, хамтаар амжилтанд хүрэх, энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, харилцан ашигтай өөрчлөлт шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлэх болно хэмээн онцолжээ.
Тэрээр, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн үр ашгийн төлөө, Хятадын иргэд болон гадаад дахь хууль ёсны эрх ашгаа хамгаалах болно. Мөн эргэн тойрны улс орнуудтай тогтоосон дипломат харилцааг тал бүрээр сайжруулж, хөрш орнуудтайгаа найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэлээ.
Мөн, Дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн, дайны дараах олон улсын дэг журмыг сахин хамгаалж, түүхийг ухрааж болохгүй. Хөгжиж байгаа орнуудтай эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжиж байгаа орнуудын хамтын эрх ашгийг хамгаалах төдийгүй яриа хэлэлцээ, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, урт хугацаанд тогтвортой, эрүүл саруул хөгжлийн харилцааг бий болгож, АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан ёсны бус хурлыг сайтар зохион явуулах болно.
Хятад улс бол үүрэг хариуцлага ихтэй том гүрэн. Бид олон улсын ажил хэрэгт эергээр оролцон, дэлхийн хэмжээний болон халуун цэгийн асуудлыг зохицуулахын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон улсын шударга ёсыг хамгаалахын зэрэгцээ олон улсын дэг журмын шударга ёсонд нийцсэн хөгжлийг ахиулах болно. Түүнчлэн дэлхийн олон оронтой хамт, хүн төрөлхтний бат бэх энх тайван, тогтвортой байдлыг бий болгон, хөгжил цэцэглэлийн төлөө хамтаар чармайхад Хятад улс бэлэн байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |