• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хэвлэлийнхэн АТИХ-ын чуулганд анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-05 15:38:30

       5-ны үдээс өмнө Бээжинд нээлтээ хийсэн 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд гадаадын хэвлэлийнхэн маш их анхаарал тавьж мэдээлж байлаа.

       Английн Файнэншл таймс мэдээлэхдээ, Хятадын засгийн газар өсөлт болон өрийн хэмжээг тэнцвэртэй байлгах, мөн өөрчлөлт ба тогтвортой байдал, эдийн засаг ба байгаль орчин, хүндрэлийг богино хугацаанд шйидвэрлэх ба ашиг тусыг урт хугацаанд эдлэх зэргийн харьцааг хэрхэн тэнцвэржүүлэх нь хоёр чуулганы анхаарлын төв дэх сэдэв байх болно гэжээ. Ройтерс агентлагийн мэдээлэлд, Хятадын засгийн газар өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын тэргүүний чухал алхам гэвэл, зах зээлийн эдийн засгийн аюулгүй, тогтвортой эргэлтийг баталж, Хятадын зах зээлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг биелүүлэх асуудал бол Хятадын засгийн газарт тулгарч буй хамгийн том сорилт юм гэжээ.

       Уолл-Стрийт сонины Хятад хэл дээрх сайтын нийтлэлд тэмдэглэхдээ, БХАТИХ нээлтээ хийж, Хятад улс эдийн засгийн өсөлтөө 7.5% хүргэх зорилт дэвшүүллээ. Сүүлийн хэдэн арван жилийн турш дэлхий нийт хоёр оронтой тоонд ойртсон Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдад түшиглэж байсан юм. Харин өдгөө Хятадын засгийн газар болон эдийн засагчид "Тэр цаг үе дахин эргэж ирэхгүй" гэсэн дохио өгөхийг хүсэж байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе