|
|
||
Хөдөө аж ахуйн суурийг бэхжүүлж, эрчимжүүлсэн. Орчин үеийн хөдөө аж ахуйн өөрчлөлтийн чигийг хөгжүүлж, хөгжлийн зохист олон арга хэлбэрийг дэмжиж ажилласан. Мөн экологийн хамгаалалт болон байгуулалтыг чухалчилж, бүх улсын ойн сангийн нөөцийг 21.6 %-д хүргэж чадсан юм.
Эдийн засгийн салбарын бүтцийн зохицуулалтыг түргэтгэжээ. Үйлчилгээний салбарыг хөгжлийг дэмжиж, стратегийн ач холбогдолтой шинэ салбаруудыг хөгжүүлэн, 4G хөдөлгөөнт холбооны дөрөв дэх үеийн шинэ технологийг зах зээлд амжилттай нэвтрүүлж эхлээд байна.
Дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлсэн. Өмнөд нутгаас хойд нутагт ус татах төслийн хүрээнд зүүн шугамын бүтээн байгуулалтын анхан шатны ажлыг дуусгаж, ус дамжуулж эхлээд байна. Мөн төслийн дунд шугамын анхан шатны ажлыг ч дуусгаад байна. Газар доорх шугам сүлжээ зэрэг хотын дэд бүтцийн байгуулалтыг үлэмж хэмжээгээр сайжруулав. Газрын тос, байгалийн хий болон цахилгаан эрчим хүнийн бүрэн сүлжээг хөгжүүлжээ. Нефть, химийн бус цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ 22.3% хүрчээ. Иргэний агаарын тээвэр, усан тээвэр, мэдээлэл, шуудан харилцаа холбооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн. Мөн төмөр зам, хурдны замын нийт урт 100 мянган километрт хүрснээс хурдны төмөр зам 11 мянган километрт хүрч, дэлхийд тэргүүн байранд бичигдэх боллоо.
Инновацийн хөгжлийг түлхүү дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Судалгааны салбарт оруулсан хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээний 2 хувийг эзэлж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |