• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Экологи хамгаалал болон байгуулалтын салбарт хүч тавин ажиллана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-05 15:12:01

      Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганаар хийсэн засгийн газрын тайландаа хэлэхдээ, 2014 онд экологийн эрүүл орчныг бүтээн байгуулахын төлөө хүч тавих болно. Агаар орчны бохирдол улам бүр нэмэгдэж, эх байгаль орчин болон хөгжлийн арга хэлбэрийг нарийн уялдуулах шаардлага нэгэнт бий болжээ. Экологийн хамгаалалтыг эрчимжүүлэн, бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна гэжээ.

      Байгаль орчны бохирдлыг арилгах талаар тууштай арга хэмжээ авах болно. Агаарын бохирдол их байгаа хот болон бүс нутагт бохирдлыг бууруулах, эдийн засгийн бүтцийг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, автомашины утаа болон агаарт дэгдэх тоосонцорыг багасгах, Засгийн газар, хувийн аж ахуйн нэгж болон олон нийт хамтран шинэ механизм байгуулж, бүс нутаг дахь экологийн нэгдсэн хамгаалалтын системийг бүрдүүлэх хэрэгтэй. Бид ядууралтай тэмцэж байсантай адил орчны бохирдлыг ч хамтдаа арилгах хэрэгтэй юм гэжээ.

      Эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээний хэлбэрийг өөрчлөн экологийн хамгаалал болон байгуулалтыг хөгжүүлэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе