• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын оны ээлжит чуулган нээгдэж, Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавилаа

CRI       (GMT+08:00) 2014-03-05 09:39:00

      12-р сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган 5-ны үдээс өмнө Бээжинд нээгдлээ. Ши Жиньпин, Ли Кэчян зэрэг Хятадын удирдагчид болон БХАТИХ-ын 3000 шахам депутат хуралд оролцов. Хурлын эхэнд хуралд оролцогсод 3-р сарын 1-ний орой Күньминий галт тэрэгний өртөөнд гарсан террорист халдлагын хэрэгт эндэгсдэд эмгэнэл илэрхийлж, чимээгүй зогслоо.

      Энэ бол ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаар баталсан өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх шийдвэр гаргаснаас хойших Хятадын дээд эрхт байгууллагын анхны чуулган юм. Чуулганаар хэлэлцэх шинэ засгийн газрын ажлын тайланд өөрчлөлтийн шинэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхээр тусгасан нь нийтийн анхаарлын төвд байгаа юм.

      8 хоног хагас үргэлжлэх чуулганы хугацаанд депутат нар бас БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэж, төлөвлөгөөний тайлан болон төсвийн тайланг батлах болно.

       Чуулганаар Гадаад хэргийн яам, Өөрчлөлт хөгжлийн хороо, Худалдааны яам, Сангийн яам зэрэг Төрийн зөвлөлийн холбогдох салбарын дээд албан тушаалтнууд олон улсын байдал, гадаад бодлого, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, эдийн засаг нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа зэрэг асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулах болно. 3-р сарын 13-ны үдээс өмнө чуулган өндөрлөсний дараа ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе