|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 5-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд ажлаа тайлагнахдаа, энэ онд инновацид тулгуурласан эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болно. Инновацийг улс орны хөгжлийн цөм болгон, шинжлэх ухаан технологийг эдийн засаг нийгмийн хөгжилтэй нягт уялдуулан, улмаар Хятадын аж үйлдвэрийг дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн аж үйлдвэр болгох болно гэж цохон тэмдэглэлээ.
Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухаан технологийн тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэнэ. Аж үйлдвэрийн бүтцийн зохицуулалт хийхдээ өөрчлөлт нээлтийн бодлогыг гол болгоно. Хөгжүүлэлтийг идэвхтэй үр ашигтай, бууруулалтыг санаачлагчтай дэг журамтай хийх болно. Зах зээлийн өрсөлдөөний журмаар сайныг нь шилж саарыг нь хаях, аж ахуйн нэгжийн хавсарган нэгтгэж дахин эмхлэн байгуулахыг урамшуулна гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |