|
|
||
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр засгийн газрын ажлын тайлан тавихдаа, өнгөрсөн онд бид иргэдийн амьжиргааг баталгаажуулж сайжруулах, нийгмийн тэгш шударга ёсыг тогтоохын төлөө анхаарал тавьж ажилласан гэж онцоллоо.
Иргэдийн үндсэн амьжиргааг баталгаажуулах талаар, их дээд сургуулийн оюутнуудыг ажлын байраар хангах төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт ихээхэн дээшлэв. Хөдөө тосгоны хөдөлмөрийн хүчийг шилжүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах ажлыг эрчимжүүлж, хот суурингийн амьдралын боломж нөхцөл тааруу иргэдийг ажлын байртай болгох ажлыг ахиулсан.
Боловсролын хөгжил болон боловсролын салбар дахь шинэчлэлийг түргэтгэсэн.
Эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эрүүл мэндийн үндсэн даатгалыг бүх улсын хэмжээнд хамруулсан байна. Өвчин тахлын үед яаралтай тусламж үзүүлэх туршиц цэгүүдийг ажиллуулж, олон нийтийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Соёлын салбар, соёлын үйлдвэрлэлийн эрүүл тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлсэн. Соёлын бүтээл гаргаж, олон нийтийн соёлын хүртээмжийг дээшлүүлж, нийгэм нийтэд чөлөөтэй үзүүлэн таниулах арга хэмжээг өргөтгөсөн юм. Мөн соёлын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, соёлын зах зээлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |