|
|
||
Хятадын Сангийн яамны сайд Лүө Живэй 6-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, татварын шинэчлэл нь энэ оны санхүү, татварын тогтолцооны өөрчлөлтийн чухал хэсэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийг шинээр батлах нь өөрчлөлтийн тэргүүний үүрэг болох юм. Түүнчлэн татварын хөнгөлөлттэй бүсийн ажлыг цэгцэлнэ гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ онд багтаан нөөц баялгийн татварын асуудлыг судлан байгаль орчны татварын тухай хуулийг батлах, хэрэглээний татварын хүрээ ба хэмжээнд зохист өөрчлөлт оруулах ажлыг ч цаашид анхаарал тавин судална. Төсвийн өөрчлөлт шинэчлэлийн хувьд, намын 18-р сонгуулийн 3-р бүгд хурлын шаардлагын дагуу, энэ оны төсвийн тайланг улам нээлттэй ил тод болгож, төсвийг хянан шалгах гол үзүүлэлтийг алдагдлаас зарлагын төсөв болон бодлого руу чиглүүлнэ гэв.
Татварын хөнгөлөлттэй бүсийн асуудлаар, Төрийн зөвлөлөөс батлан зөвшөөрсөн нөхцөлд цагийн хязгаартай байгааг тухайн цагт нь зохицуулж, цагийн хувааригүй тохиолдолд тодорхой цаг хугацаа тогтооно. Батлан зөвшөөрөөгүй нөхцөлд төв засгийн газрын журмын дагуу орон нутгууд өөрсдөө цэгцэлнэ гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |