• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин тэргүүтэй удирдагчид хянан хэлэлцэх хуралтай тус тус танилцжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-06 22:31:12

             Нам Төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн нар 6-ны өдөр 12-р сонгуулийн БХАТИХ-ын хоёр дахь хурал, 12-р сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 2-р чуулганы хянан хэлэлцэх багтай тус тус танилцсан байна.

             ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв хорооны дарга Ши Жиньпин үдээс өмнө Гуандүн мужийн төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцэх хуралд оролцсон байна. Жү Шяодан, Ли Лили, Шянь Рүньшя, Хэ Еүлинь зэрэг төлөөлөгчид хуулиар засах арга хэмжээгээр орон нутгийн өөрчлөлт хөгжлийг дайчлах, бүтээлч хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн өсөлтийн орчныг сайжруулах, үндсэн шатны захиргааны чадавхыг эрчимжүүлж шинэчлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе