• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, агаарын бохирдлыг буруулахад гадаадынхан анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-07 11:18:16
       Хоёр чуулган эхэлснээс хойш ялангуяа ерөнхий сайд Ли Кэ Чян засгийн газрын ажлын тайлан тавьсны дараа, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сэдвээр тойм өгүүлэл нийтэлсээр байна. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын эдийн засгийн өсөлт, бүтцийн өөрчлөлт болон агаарын бохирдлыг буруулах талаар маш их анхаарал хандуулж байна.
  
      Францын "Ле Фигаро сонин"-д "Хятад улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө 7.5% хүргэх зорилт дэвшүүлэв" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Хятад улс дэлхийн эдийн засгийн гол хүчин болж байна. Ийм өсөлтийг хангана гэдэг нь Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, дэлхийн эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. 2013 оны Хятадын 7.7%-ийн өсөлттэй харьцуулахад, энэ оны 7.5%-ийн өсөлт нь эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэлтийг эрчимжүүлэх гэсэн Хятадын засгийн газрын хүсэл эрмэлзлийг тусгалаа гэжээ.
 
       Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгаж 10 сая гаруй хүнийг ажлын байраар хангана гэдэг Хятадын засгийн газраас асар их үүрэг шаардагдаж байна гэж тэмдэглэжээ. \Р\  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе