• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ядууралтай тэмцэх нь үндэстний цөөнхөд хөгжил авчирна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-07 15:54:35

       5-ны өдөр, Хятадын ерөнхий сайд Ли Кэ Чян засгийн газрын тайландаа дурдсан, ядууралтай үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй, үеийн үед ядуу хоосон байж болохгүй гэсэн үгийг АТИХ-ын төлөөлөгч, Түвдийн тахианы хамгийн том фирмийн эзэн Ишицуга болон бусад төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

   Ишицуга хэлэхдээ, энэ нь засгийн газраас бодлого хэрэгжүүлж зээл, техникийн талаар дэмжлэг туслалцаа үзүүлж, олон ядуу иргэнийг чинээлэг зам руу хөтөлж байгаагаа харууллаа. 3 сая гаруй хүн амтай ТӨЗР бол Хятадын шинэ ээлжийн ядууг тэтгэх бодлогод хамрагдах гол болох нутаг юм. 2012 онд 580 мянга ядуу иргэн байсан бол 2013 онд 450 мянга болж буурсан байна гэжээ.

  Шинжаан бол ядуучууд олонтой Хятадын газар нутгийн нэг юм. Нийт 2 сая гаруй ядуу хүн амтай. 2013 онд Шинжааны 370 мянга гаруй малчин тариачин ядуу амьдралаас ангижирсан байна. АТИХ-ын төлөөлөгч, ШУӨЗР-ны ерөнхий прокурор Нишян Ивраин хэлэхдээ, ядуучууд олонтой газар заавал өөрсдийн хүчээр дэгжирх хэрэгтэй. Дэд бүтцийг сайжруулж, аж үйлдвэр, боловсролын салбарыг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе