|
|
||
Сүүлийн хэдэн жил бага дунд ангийн сурагчдын хичээлийн ачааллыг хөнгөвчлөх асуудал нийгмийн бүх давхаргын анхаарлыг татах болсон. Мөн үүнд холбогдуулж Хятадын олон газарт сурагчдын "ачааллыг багасгах" бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ жилийн Хоёр чуулган дээр УТЗЗ-ийн гишүүд дээрх асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Тянжин хотын Хэши баруун дүүргийн боловсролын газрын орлогч дарга Сүнь Хуйлин хэлэхдээ, сурагчдын "ачааллыг багасгах"-д засгийн газар, нийгэм, гэр бүлийн зүгээс хамтын хүчин зүтгэл гаргах ёстой. Засгийн газар холбогдох бодлогоо эрчимжүүлж, шалгалт ба элсэлтийн тогтолцоо, боловсролын байгууллагын баялгийн хуваарилалтын тогтолцоог өөрчлөх, төгсөлтийн гэрчилгээ болон ажил эрхлэлтийн шууд хамаарлыг багасгах хэрэгтэй. Нийгэм ба гэр бүлийн боловсролын уялдаагүй байдлыг өөрчилж, холбоо хамаарлыг сайжруулах, тэрчлэн гэрийн боловсролыг чухалчлах хэрэгтэй гэж онцолсон юм. Сурагчдын нийгмийн үүрэг роль, бие сэтгэцийн хөгжлийн онцлог нь тэдний хүлээн авч чадахуйц чанарын ба тооны зүй зохист ачааллын хэмжээг тодорхойлдог. Сургалт, хичээлийн ачаалал нь сурагчдын хөгжлийг дэмжиж, тэдний нийгэмшихүйн чухал нөхцөл болдог гэж Сүнь Хуйлин хэлсэн юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |