• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Манан тоосонцортой цаг агаарын хүнд нөхцөлтэй тэмцэх асуудал

CRI       (GMT+08:00) 2014-03-07 15:29:04

      Бохирдлоос үүдсэн манан тоосонцортой цаг агаарын хүнд нөхцөл байдал өнгөрсөн оны өвөл, энэ оны хаврын саруудад Хятадын төв болон зүүн бүсийн өргөн уудам нутгийг хамарсан юм. 2 сарын дундаас эхлэн Бээжингийн PM2.5 (диаметр нь 2.5 микрон бүхий бохирдол ширхгэнцэр) агаарын чанарын үзүүлэлт 1000гр/м3 хүрч, манан тоосонцрын хэмжээ сэрэмжлүүлгийн шар гэрлэн дохио асаасан. Тиймээс ч агаарын бохирдлыг бууруулж, манан тоосонцрыг арилгах нь бүх нийтийн анхаарал татсан халуун сэдэв болоод байгаа юм.

      3 сарын 3-нд нийслэл Бээжинг манантай цаг агаар дахин бүрхсэн байв. Энэ үеэр Бүх Хятадын УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн хоёрдугаар чуулганд оролцож байсан олон гишүүн ногоон бүсийг нэмэгдүүлж, цөмийн цахилгаан хэрэглэх зэргээр манантай тэмцэж, эдийн засгийн өнөөгийн хөгжлийг хангахын хамт улсын алс ирээдүйн хөгжлийг ч бодолцож болно гэж санал нэгтэй илэрхийлж байлаа.

       Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Улсын ойн газрын Ой хамгааллын лабораторийн эрхлэгч Ян Жунчи дээрх асуудлаар ярихдаа, Бээжингийн мананг одоо салхи гаргах үеэр л сарниулж байна, сүүлийн хэдэн жил ойжилт, ногоон бүсийг байгуулах ажлыг сайн хийсэн, Бээжинд салхи шороо босох нь маш бага болсон, гэвч манан сарнихгүй байна гэсэн юм. Ойн бүс байгуулах замаар байгалийн салхин сэнсний хүчийг бий болгож, мананг сарниахыг Ян Жунчи мөн санал болгож буй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе