• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн өсөлтийн гайхамшиг "хоёрдахь үе" шатандаа орно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-07 15:56:45

      Өнгөрсөн 30 гаруй жилийн турш Хятадын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10% байсан нь дэлхийн эдийн засгийн түүхэнд гайхамшиг бүтээсэн юм. Гэвч Хятадын уламжлалт аж үйлдвэрийн давуу тал саарч, олон улсын зах зээл өөрчлөгдөн, нөөц баялаг байгаль орчны асуудал хүндэрснээс өнгөрсөн онд Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 14 жил дэх хамгийн доод төвшинд хүрч, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг багагүй түгшээсэн юм. Ерөнхий сайд Ли Кэчян 5-нд шинэ Засгийн газрынхаа ажлын анхны тайланг тавихдаа, өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэн хөдөлгөгч хүчийг бий болгоно гэж онцлон тэмдэглэв.

      Эдийн засгийн салбарын Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчид хэлэхдээ, эдийн засаг буурах дарамт нэлээд их байгаа хэдий ч өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлийг чөлөөлөх, ард иргэдийн эдийн засгийн идэвхтэй оролцоог дэмжиж чадвал Хятадын эдийн засаг ойрын ирээдүйд 7%-8%-ын өсөлтийн хурдаа хадгалах боломжтой юм гэжээ.

       УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга Чи Фүлин хэлэхдээ, зах зээлийн механизмын өчүүхэн өөрчлөлт ч гэсэн зах зээлийн идэвхжлийг дагуулах болно. Өнгөнсөн онд Хятад улсад шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж 27.6% нэмэгдсэн ба ард иргэдийн хөрөнгө оруулалтын эзэлхүүн 63% нэмэгдсан юм. Хятадын эдийн засгийн хөгжил чанар үр ашгаа дээшлүүлэх "хоёрдахь үе" шатандаа орлоо гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе