|
|
||
7-ны өдрийн УУЗЗ-ийн эдийн засгийн салбарын хуралдаан дээр Хятадын Орон сууц хот хөдөөгийн байгуулалтын яамны сайд Чөү Баошин хэлэхдээ, орон сууц дамлан худалдах нь шударга бус бөгөөд нийгэмд сөргөөр нөлөөлнө гэжээ.
Тэрээр хэлэхдээ, бид орон сууцны хангамж болон эрэлт хэрэгцээнд ижил анхаарал тавих болно. Урьд нь зөвхөн орон сууцны хангамжид анхаарлаа хандуулж байлаа. Үүнээс болж орон сууцыг дамлан худалдах наймаа дэлгэрч орон сууц эрэлт хэвийн бус болсон. Орон сууцыг дамлан худалдаалахыг зогсоохын тулд доорхи арга хэмжээг авах хэрэгтэй. Нэгд, баталгаат орон сууцаар дамжуулан эрэлт хэрэгцээг багасгах, хоёрт, орон сууцтай иргэдэд хоёр дахь байр худалдан авахад зээл олголтыг багасгах, эсвэл зогсоох, гуравт, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж болно. Олон улсын туршлагаас үзэхэд, орон сууцны татварын зохицуулалт нь маш сайн үр дүнтэй арга болдог байна гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |