|
|
||
Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн 7-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн гадаад худалдааны салбарт хамгийн том харилцагч орон билээ. Дэлхийн 120 гаруй улс орон, эдийн засгийн цогцын худалдааны 1-р түнш орон тул худалдааны аливаа маргаанд хүлээцтэй хандах хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жил 20 тэрбум гаруй ам долларын өртөгтэй, Хятадын 400 мянган ажлын байртай холбогдсон Хятад, Европ хоорондын нарны зайн бүтээгдэхүүн нийлүүлэх худалдааны маргаан нь хоёр тал болон олон улсын анхаарлыг ихээхэн татсан билээ. Аливаа маргаанд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу өөрийн орны аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, зөвшилцөл болон хамтын ажиллагааг урьтал болгон харилцан ашигтай байх зарчмыг баримтлахыг эрмэлздэг гэжээ.
\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |