• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс их гүрний үүрэг хариуцлагаа идэвхтэй гүйцэтгэнэ

CRI       (GMT+08:00) 2014-03-08 11:25:54

      Хятадын Гадаад харилцааны сайд Ван И 8-ны үдээс өмнө болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ, 2014 онд Хятадын дипломат харилцаа цаашид идэвхтэй ахицад хүрч, дараах хоёр чиглэлд хүч тавих болно. Үүнд, нэгд, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төлөвлөгөөг дотооддоо идэвхтэй хэрэгжүүлэхээс гадна дэлхийн олон улс оронтой, ялангуяа хөрш зэргэлдээх орнуудтайгаа найрсаг харилцаагаа эрчимжүүлэн, дотоодын өөрчлөлт хөгжилд эерэг гадаад орчин бүрдүүлэх. Хоёрт, их гүрний үүрэг хариуцлагаа идэвхтэй, санаачлагчтай биелүүлж, олон улсын үйл хэрэгт оролцохдоо шударга, эрх тэгш ёсыг эрхэмлэн, ялангуяа хөгжиж буй улс орны эрх ашгийг хамгаалах, олон улсын дэг журмыг шударга, зүй зохистой чиг хандлагаар хөгжүүлэх талаар хүчин зүтгэх болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе