|
|
||
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И 8-ны үдээс өмнө болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр, энэ онд Хятад Оросын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшинд хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно гэж цохон тэмдэглэв.
Ван И Сочийн олимпийн тухай ярихдаа, Оросын анд нөхөддөө халуун баяр хүргэхийн хамт хүн төрөлхтөнд мартагдашгүй гайхамшигт өвлийн олимп зохион байгуулсан явдалд талархаж байна гэлээ.
Тэрээр хэлэхдээ, өдгөө Хятад Оросын харилцаа түүхийн хамгийн сайн үе шатандаа хөгжиж байна. Талууд өндөр төвшинд харилцан итгэлцэн, харилцан дэмжилцэж, олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж байна. Мөн хоёр орны төрийн тэргүүдийн найрсаг нөхөрлөл Хятад Оросын харилцаанд чухал нөлөө үзүүлж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, энэ онд Хятад Оросын харилцааны хөгжил дэх чухал чиглэл бол хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшинд байлгаж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улмаар дараах хэд хэдэн чухал үүргийг баталгаажуулах хэрэгтэй. Үүнд, нэгд, бүтээлч хамтын ажиллагааг шат өгсүүлэн хөгжүүлэх, ялангуяа хамтын ажиллагааны томоохон төслүүдийг шинэ ахицад хүргэх, Хоёрт, залуучуудын найрсаг солилцооны жилийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, Хятад Оросын харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх. Гуравт, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн болон олон улсын дэг журмыг хамгаалан, 2015 онд Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт тэрчлэн Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |