• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2014 онд Хятад улс "зохион байгуулагч" орны дипломат харилцааг чухалчилна

CRI       (GMT+08:00) 2014-03-08 11:57:27

      Хятадын Гадаад харилцааны сайд Ван И 8-ны үдээс өмнө болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр, ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалт болон АПЕК-ийн чуулганыг зохион байгуулах нь Хятадын дипломат харилцааны салбар дахь энэ оны чухал үүрэг гэж онцоллоо.

      Ван И сурвалжлагчийн асуултад хариулахдаа, энэ оны Хятадын дипломат харилцааны гол чиглэл нь "зохион байгуулагч" орны дипломат харилцааг хөгжүүлэх явдал юм. Хятад улс өөрийн давуу талаа ашиглаж, Хятадын үзэл баримтлалыг дэвшүүлэн, Азийн ард түмний оюун санааны баялаг хуримтлалаар дээрх хоёр том механизмын хөгжилд шинэ хүч сэлбэх болно гэжээ.

      Энэ оны 5-р сард Шанхайд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын тухай Ван И хэлэхдээ, Хятадын тал хамтын аюулгүй байдал, хамтын ажиллагааны аюулгүй байдал, ерөнхий аюулгүй байдал гэсэн аюулгүй байдлын гурван талт механизмыг санаачилж, Азийн аюулгүй байдлын тухай үзлийг бий болгон, энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааг эрхэмлэсэн шинэ Азийг цогцлон байгуулахыг хүсэж байна гэжээ.

       11-р сард Бээжинд болох АПЕК-ийн чуулганы тухай Ван И хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутгийн түншлэлийн харилцаа сэдвийн хүрээнд Ази Номхон далайн эдийн засгийн интеграцчлалыг ахиулж, харилцан холбоотой байх төлөвлөгөө зохиож, эдийн засгийн бүтээмжийн хөгжлийг ахиулах гэсэн гурван талаар шинэ үр бүтэмжид хүрэхийг хүсэж байна. Ялангуяа Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг эхлүүлж, шинэ амжилт олохыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе