| |
|
|||||||||
|
||

Цэргийн төв зөвлөлийн зөвшөөрлийн дагуу, Хятадын тэнгисийн флот усан онгоцоо илгээж, Малайзын агаар аялалын компанийн сураг тасарсан нислэгийнхийг аврах ажиллагаанд оролцож байна.

3-р сарын 8-ны шөнийн 11 цаг 50 минутад, Нань Ша тэнгисийн районд үүрэг гүйцэж байсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах усан онгоц тушаалын дагуу осол гарсан тэнгисийг зорьлоо. 3-р сарын 9-ний үүрийн 3 цагт, 14 эмч сувлагчаас бүрдсэн түргэн тусламжийн анги, 10 шумбагчаас бүрдсэн усан доогуур хайгч анги, хуурай замын 52 цэрэг ба хөнгөн завь, хөвөгч завь зэрэг авралтынын төхөөрөмжтэй аврах хүчин, 2 ширхэг нисдэг тэрэг ачаалсан Хятадын хоёр усан онгоц Жань Жянжюйнь гарамаас аврах ажиллагаанд оролцохоор осол гарсан тэнгис рүү яаралтай хөдөллөө.

Эх сурвалжилд тэмдэглэснээр, Хятадын тэнгисийн флотын Мяньян усан онгоц 10-ны үдээс өмнө 7 цаг 30 минутад ослын районд хүрч, Жин Ганшань хөлөг 11-ний үдээс өмнө 10 цагт ослын районд хүрэхээр товлоод байгаа юм.


![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |