• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-р сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хоёр дахь бүгд хурлаа хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-09 16:45:31

    9-ний өдөр Ардын Их Хурлын ордонд 12-р сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган хоёр дахь бүгд хурлаа хийлээ. БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян хуралд илтгэл тавив. Ши Жинпин, Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нар тэргүүлэгчдийн суудалд суув.

    Жан Дэжянгийн тавьсан илтгэл, өнгөрсөн жил хийсэн гол ажлууд, энэ жил хүлээсэн гол үүрэг гэсэн хоёр хэсгээс бүрджээ.

    Жан Дэжян өнгөрсөн жилийн гол гол ажлыг 7 талаар дүгнэв. Үүнд 12-р сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны ажлыг нэгдэлтэй болгох, хууль тогтоох чанарыг дээшлүүлэхийг үндэс болгож, хууль тогтоох ажилд ахиц гаргах, хяналт тавих, бодит үр дүнгээр шалгуур болгож, хяналт тавих ажилд ахиц гаргах, төлөөлөгчид хуулийн дагуу эрх үүргээ хэрэгжүүлэхийг дэмжиж баталгаажуулах, тэдний үүргийг гүйцэд болгох, улсын гадаад бодлогод үйлчилж, АТИХ-ын гадаад харилцааг сайжруулах, АТИХ-ын дүрмийн тухай судалгааг гүнзгийрүүлж, АТИХ-ын хэвлэл мэдээлэл сурталчилгааны ажлыг сайжруулах, Байнгын Хороог бэхжүүлэх зэрэг багтсан байна.

    Тэрээр, энэ жилийн ажлын талаар Байнгын Хорооны ажлын ерөнхий шаардлагыг дэвшүүлж, гол гол салбарын хууль тогтоох ажлыг чангатгаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ардчилсан хууль тогтоох, хяналт тавих эрх үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх, Засгийн Газар, Дээд Шүүх, Дээд Прокурорт тавих хяналтыг нэмэгдүүлэх, төлөөлөгчдийн үйлчигээ, гадаад харилцаа, өөрийн байгуулалт зэрэг талаар тодорхойлон өгүүлсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе