• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын 2-р чуулганы байнгын дарга нарын анхдагч хурал болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-09 14:55:11

    12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы дарга нарын газрын байнгын дарга нарын анхдагч хурал 8-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд болов. Дарга нарын газрын байнгын дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалав.

    Хурлаар уг чуулганы дарга нарын газрын байнгын дарга, чуулганы дэд нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ван Чэний хийсэн засгийн газрын илтгэлийг хянан хэлэлцэж, нэмэлт засвар оруулсан байдал түүнчлэн шийдвэрийн төслийн эх бичгийн тухай нарийн бичгийн газрын тайланг сонсов.

    Мөн БХАТИХ-ын санхүү эдийн засгийн хорооны дарга Ли Шэнлиний хийсэн 2013 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал түүнчлэн 2014 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төслийг хянан хэлэлцсэн үр дүнгийн талаарх тайланг сонсов.

    Түүнчлэн БХАТИХ-ын санхүү эдийн засгийн хорооны дэд гишүүн Лио Шиожүнгийн хийсэн 2013 оны төвийн ба орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал түүнчлэн 2014 оны төвийн ба орон нутгийн төсвийн төслийг хянан хэлэлцсэн үр дүнгийн талаарх тайланг сонсов.

    Мөн Ван Чэнгийн хийсэн 2013 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн байдал түүнчлэн 2014 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний шийдвэрийн төслийн эх бичиг, 2013 оны төвийн ба орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал түүнчлэн 2014 оны төвийн ба орон нутгийн төсвийн шийдвэрийн төслийн эх бичгийн тухай тайланг сонсов.

    Хянан хэлэлцсэн тайлан ба шийдвэрийн төслийн эх бичгийг хоёрдох удаагийн дарга нарын хуралд дэвшүүлж хэлэлцүүлэхээр болов. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе