| |
|
|||||||||
|
||

3-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо, МУИС-д Монгол улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах бакалаврын бичгийн шалгалтыг зохион байгуулав. Шалгалтад нийт 270 орчим хүн оролцсон бөгөөд тэдний 70 нь БНХАУ-д сурах эрх олж авна. Энэ жил Монгол улсаас БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр 70 бакалавр, 33 магистрант БНХАУ-д суралцах бөгөөд үүний дээр Күнзийн институтийн болон ӨМӨЗО-ны шугамаар сурах бакалавр, магистрантыг нэмээд нийт 400 орчим оюутан БНХАУ-д суралцах болно. Шалгалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны соёлын зөвлөх Вэй Хүншэн, 1-р Нарийн бичгийн дарга Чан Ваньлүн, МУИС-ын Күнзийн институтийн захирал Жү Жүньли нар газар дээр нь очиж танилцан заавар зөвлөгөө өгсөн байна.\ Сурвалжлагч М. Цэцэн \
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |