|
|
||
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян энэ сарын 9-ний үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн хурал дээр хэлэхдээ, төлөөлөгчдийн ажлын тогтолцоог боловсронгуй болгож, үйлчилгээний ажлын чанарыг дээшлүүлж төлөөлөгчийн үүрэг хариуцлагыг сайжруулах хэрэгтэй гэлээ. Тэрээр, нэгдүгээрт, байнгын хороо болон төлөөлөгчдийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулна. Байнгын хорооны даргын туслахууд төлөөлөгчидтэй уулзах, утсаар ярих, захидлаар харилцах зэргээр харилцаа холбоог сайжруулахад тусална. Орон нутагт очиж хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, судалгаа хийх , ажил байдалтай танилцахдаа хариуцсан төлөөлөгчийг оролцуулна. Байнгын хорооны баг бүрэлдэхүүнээс бүх Хятадын ардын төлөөлөгч ялангуяа анхан шатны бүх Хятадын ардын төлөөлөгчидтэй харилцах ажлыг эрчимжүүлнэ. Хоёрдугаарт, төлөөлөгчид болон иргэдийн холбоо харилцааг сайжруулна. Интернэт сүлжээ болон бусад холбоо мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглаж төлөөлөгчдийн олон нийттэй харилцах харилцааг боловсронгуй болгоно. Уулзалт ярилцлага хийх, судалгаа мэдээлэл авах зэрэг олон нийттэй харилцах сувгийг нэмэгдүүлж , тэдний санаа бодлыг сонсож, ажил хэрэг болгоход онцгой анхаарна. Гуравт, төлөөлөгчдийн ажилд туслах үйлчилгээний салбарын ажлыг сайжруулна. Төлөөлөгчдийн гаргасан санал, санаачилгыг гүйцэтгэн хэрэгжүүлэх ажлын чадамжийг дээшлүүлнэ. Таван жилд нэг удаа төлөөлөгчдөд зориулан тусгай сэдвээр сургалт семинар зохион байгуулна гэжээ. \У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |