|
|
||
БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжян 9-ий үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд ажлаа тайлагнахдаа, хууль тогтоомжийн чанар чансаа хуулийн засаглалын чанар чансаанд шууд нөлөөлнө. Улс орноо хуулиар засахыг чухалчлах тусмаа хууль тогтоомжийн чанар чансааг сайжруулахыг улам чандлах хэрэгтэй. Хууль тогтоомжийн чанар чансааг сайжруулахад шинжлэх ухаан, ардчиллыг мөрдлөг болгон, Хятадын онцлогтой социализмын хуулийн практиктай уялдуулж, хууль тогтоох бүх үйл явц болон тал бүрд нухацтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Шинжлэх ухааны үндэслэлтэй хууль тогтооход бодит жам тогтлыг хүндэтгэж илэрхийлэх явдал цөм нь болдог. Бодит практик дундаа Хятадын онцлогтой хууль тогтоох журмыг улам дүрэмжүүлэн, боловсронгуй болгоно.
Ард түмнээ түшиглэн, ард түмний төлөө хууль тогтоож буй учраас ардчиллыг мөрдлөг болгодог. Бодит практик дундаа хууль тогтоох байгууллага удирдан, холбогдох салбарууд оролцож, депутат, эрдэмтэн мэргэжилтэн, төсвийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллага, ард иргэд бүгдээрээ оролцох механизмыг боловсронгуй болгоно гэж тэрээр онцолжээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |