• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрх үүргийн хэрэгжилтэнд хуулийн дагуу хяналт тавина

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-10 15:06:01

        3-р сарын 9-нд БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжань 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган дээр БХАТИХ-ын Байнгын хорооны ажлыг тайлагнахдаа, Коммунист намын 18-р Их Хурлаар Засгийн Газар шүүх прокурорын ажилд тавих хяналтыг чангатгаж, Засгийн Газрын төсвийн төсөл тооцоонд хийх хянал шалгалтыг эрчимжүүлэх санал дэвшүүлжээ.

        Коммунист намын 18-р Их Хурлын 3-р чуулганаар, Засгийн Газар болон шүүх прокурорыг Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар сонгох, Ардын Их Хуралд хариуцаж, түүний хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно. Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Засгийн Газрын төсөвт хяналт шалгалт хийх, төрийн өмчинд хяналт тавих ажлыг эрчимжүүлнэ.

        Асууж лавлах, хариуцлага нэхэх, тусгай асуудлаар байцаалт хийх, хэрэг бүртгүүлэн шалгах зэрэг хэлбэрээр, нийгэм нийтийн анхаарлаа хандуулж байгаа зүйлд нааштай хариулт өгөх хэрэгтэй гэж тогтоосон юм.Бид Төвийн үзэл санаа болон хяналт удирдлагын тухай дүрэм, тогтоомжийг тал бүрээр бодитой хэрэгжүүлж, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хяналт тавих ажилд ахиц гаргах хэрэгтэй гэжээ.

        Тэрээр, нэгд, хуулийн дагуу хяналт тавих эрх үүргийг чангатгах хэрэгтэй, Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Засгийн Газар болон шүүх прокурорын ажилд хяналт тавих нь төр түмнийг төлөөлөн хийж буй хуулийн хүчин бүхий ажил бөгөөд, улс орны бүх эрхийг ард түмний гарт байлгах үндсэн хуулийн зарчмыг тусгасан юм. Хоёрт, нам төрийн ажилд ерөнхий талаас нь хяналт тавих хэрэгтэй. Гуравт, хяналтын ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгож, тусгай сэдвээр асуулга хийж, ажлыг зохион байгуулах арга барил болон механизмыг цаашид болвсронгуй болгож, ажил хэрэгч үр дүнд хүргэхийг батлах хэрэгтэй гэж цохон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе