|
|
||
БНХАУ-ын Ардын Дээд Шүүхийн дарга Жөү Чян энэ сарын 10-нд Бээжин хотноо, "3-р сарын 1"-ий Күньминий хүчирхийллийн халдлага шиг иргэдэд чиглэсэн терроризмын аливаа гэмт хэргийг хатуу шийтгэнэ гэв.
Тэрээр цааш нь , өнгөрсөн жил шүүхийн байгууллага улс орны аюулгүй байдал болоод нийгмийн тогтвортой байдалд заналхийлсэн 954 мянган хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж 1 сая 158 мянган гэмт хэрэгтэнд хуулийн дагуу шийтгэл оногдуулсан. Улс орныг хагалан бутаргах, хүчирхийлэн халдах зэрэг улс орны аюулгүй байдал болон олон нийтийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан аливаа үйлдлийг хуулийн дагуу хатуу чанга хянан шийтгэнэ гэв. Авилгатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, авилгын гэмт хэрэгтнийг хатуу шийтгэж, хахуул авсан, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг үйлдлийг нэн даруй таслан зогсоох болно гэлээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |