• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар дээр нь хүрч ажлыг шалгах нь намын хяналтыг эрчимжүүлэх чухал арга

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-10 19:03:11

            ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүн, ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын Нарийн бичгийн дарга Ван Чишань 10-ны үдээс өмнө 12-р сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы Гирин буюу Жилинь мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралтай танилцсан байна.

            Тэрээр хурлын агуулгатай танилцсаны дараа онцлон хэлэхдээ, газар дээр нь хүрч ажлыг нь шалгах нь намын дотоодод хяналт хийх ажлыг эрчимжүүлэх, намын ажлыг чанга барих чухал арга барил. Энэ онд Төв, муж хотын ажлыг шалгахаа улам чангатгаж, орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн байгууллагын бүх салбар хэмжээнд алхам дараатай шалгана гэжээ. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе