• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй Жэншэн Төвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралтай танилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-10 19:57:55

          ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 10-ны үдээс өмнө 12-р сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы Төвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралтай танилцсан байна.

          Юй Жэншэн хэлэхдээ, Жан Дэжяны хийсэн БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг бүрэн дэмжинэ гэжээ. Тэрээр хуралд онцлохдоо, "улс орныг засахад хилийн нутаг дэвсгэрийг тэргүүлэн засна, хилийн нутаг дэвсгэрийг засахад эн тэргүүнд Төвдийн тогтвортой байхыг батлах" чухал стратегийн бодлогыг сайтар тогтоож, хуулийн дагуу Төвдийг засаж, Төвдийн бүтээн байгуулалтаа цаашид хэрэгжүүлж, 14-р Далай ламын бүлэглэлийн "дундын зам", "дээд хэмжээнд өөртөө засах" хэмээх санааны мөн чанар ба сөрөг нөлөөг боловсон хүчин олон түмэнд бүрэн таниулж, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, иргэдийн амьжиргааг сайжруулж, Төвдийн хөгжил, урт хугацааны тогтвортой байдлыг батлахаар хүч тавин ажиллаж, Төвд районы өнө удаан амар амгалан байлгахыг батлах хэрэгтэй гэсэн байна. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе