|
|
||
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли 10-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын хорооны 2-р чуулганд оролцож буй Хэйлүнжян мужийн төлөөлөгчидтэй уулзаж хэлэлцлээ.
Жан Гаоли Хэйлүнжян мужийн 2013 оны өөрчлөлт хөгжлийн шинэ амжилтыг өндөр үнэлж, бүх талын төлөвлөгөө, арга бодлогыг хэрэгжүүлэн, тус мужийн "тал хээрийн хоёр бүс"-ийн орчин үеийн хөдөө аж ахуйн өөрчлөлтийн туршиц газар болгож байгааг ашиглан, Хэйлүнжян мужийг хөдөө аж ахуйн том мужаас хөдөө аж ахуйн хүчирхэг муж болгон хөгжүүлэхийг хүссэн байна.
Тэрээр цааш нь хэлэхдээ, зүүн хойд нутгийг хөгжүүлэх зэрэг аж үйлдвэрийн хуучин баазад холбогдох бодлого болон тус нутгийн байгалийн нөөцөд түшиглэж байгаа хотын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ шинжлэх ухаан технологийн инновацид тулгуурлаж, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөн шинэчлэх хэрэгтэй гэжээ.
Хил дагуух бүсийг улам нээлттэй байлгаж, Хэйлүнжян мужийг Хятад улсаас ОХУ, түүнчлэн Зүүн хойд Азид нээлттэй хошууч, холбоос болгон хөгжүүлэхийг Жан Гаоли хүслээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |