|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн 10-ны үдээс өмнө 12-р сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы Төвдийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэх хуралтай танилцсан байна.
Юй Жэншэн хэлэхдээ, Жан Дэжяны хийсэн БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг бүрэн дэмжинэ гэжээ. Тэрээр хуралд онцлохдоо, "улс орныг засахад хилийн нутаг дэвсгэрийг тэргүүлэн засна, хилийн нутаг дэвсгэрийг засахад эн тэргүүнд Төвдийн тогтвортой байхыг батлах" чухал стратегийн бодлогыг сайтар тогтоож, хуулийн дагуу Төвдийг хөгжүүлэхээ баримтлах бөгөөд Далайгийн бүлэглэлийн "дээд хэмжээнд өөртөө засах" хэмээх санааны мөн чанар ба сөрөг нөлөөг боловсон хүчин олон түмэнд бүрэн таниулж, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, иргэдийн амьжиргааг сайжруулан, Төвдийн хөгжил, урт хугацааны тогтвортой байдлыг батлахаар хүч тавин ажиллаж, Төвд районы өнө удаан амар амгалан байлгахыг батлах хэрэгтэй гэсэн байна. /Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |