![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БХУТЗЗ-ын гишүүн, Бээжин их сургуулийн Үндэсний хөгжил судлалын хүрээлэнгийн хүндэт захирал Лин И-Фү энэ сарын 10-нд хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн хурд хэвээр хадгалагдах бүрэн боломжтой гэлээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс урт хугацаанд 7-8%-ын эдийн засгийн өсөлтөө хадгалах боломжтой юм. Хятад улс нь хөгжиж буй орны хувьд техник технологийн шинэчлэл, аж үйлдвэржилт, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, ажиллах хүч зэрэг өөрийн давуу талаа ашигласнаар эдийн засгийн хөгжлийн хурд нь хөгжингүй орнуудаас 2, 3 дахин их байх болно гэлээ.
Хятад улс аль хэдийн дэлхийн хоёрдохь том эдийн засгийн цогц, бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдааны зах зээл орон болоод байна. Хятадын хөгжил нь дэлхийн хөгжилд боломж авчирна. Хөгжингүй орнуудын хувьд Хятадын үйлдвэрлэл болон технологийн шинэчлэл нь их хэмжээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг шаардана. Байгалийн баялагт суурилсан орнуудын хувьд Хятадын аж үйлдвэрлэлийн хөгжил нь эрчим хүч импортлох таатай нөхцөлийг бүрдүүлэх болно гэж би үзэж байна гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |