• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Авилгатай тэмцэх асуудал Хятадын хоёр чуулганы гол сэдэв болсон хэвээр байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-11 15:55:23

       2014 оны "хоёр чуулган"-ы үеэр, БХАТИХ-ын төлөөлөгчид болон УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүд Хятадын нийгэм нийт, ард олны өмнөөс авилгатай тэмцэх асуудлын талаар олон санал санаачилга дэвшүүлсээр байна. Авилгатай тэмцэх нь өнөөгийн дэлхийн улс орнуудын өмнө тавигдаад байгаа маш хүндрэл бэрхшээлтэй асуудал юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн өөрчлөлтийн гол чухал үе шатандаа байгаа Хятад улс авилгатай тэмцэх талаар чухам ямар арга хэмжээ авах бол? 2014 онд авилгатай тэмцэх ямар ямар бодит арга хэмжээ хэрэгжүүлэх бол?

       УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн Фэн Чуаньжянь энэ талаар хэвлэлд ярилцлага өгөхдөө:

       "Өнгөрсөн жил авилгатай тэмцэх талаар маш том ахиц гаргасан. Энэ жил, түүнчлэн хойшид ч энэ талын ажлыг улам тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Авилгагүй төр, ариун шударга засгийн газар л иргэдийнхээ төлөө ажиллаж, эрх баригч нам иргэдээсээ илүү их итгэл хүлээх болно" гэжээ.

       2014 онд Хятадын засгийн газар захиргааны зардлыг их хэмжээгээр танаж багасгах бодлого хэрэгжүүлж, албаны машин, албаны хүлээн авалт болон албаны мөнгөөр гадаадад жуулчлах зэргийг хязгаарлах болсон юм. Үүний зэрэгцээ, энэ жил албаны машин тэрэг хэрэглэх дүрэм тогтолцооны өөрчлөлт явуулах болно гэж Ерөнхий сайд Ли Кэчян саяхан засгийн газрын ажлаа тайлагнах үеэр мөн тодорхой заасан юм. Тэрээр цааш нь хэлэхдээ, бүх шатны засаг захиргааны нэгж байгууллага засгийн газрын төсөв болон төсвийн гүйцэтгэлээ нийтэд ил тод, нээлттэй байлгаж, төсвөөс санхүүжүүлсэн засаг захиргааны бүх зардлыг иргэдэд мэдээлж, засгийн газрын санхүүгийн ажлыг иргэдийн хяналтын дор илэн далангүй, ил тод явуулах хэрэгтэй гэсэн байна.

       2014 онд Хятадын авилгатай тэмцэх эрч хүч, цар хүрээ 2013 оныхоос ч илүү байж болзошгүй гэдгийг гаднынхан мөн мэдээлсээр байна. Энэ оны "хоёр чуулган"-ы үеэр, авилгатай тэмцэх ажлыг улам гүнзгийрүүлж, албан тушаалыг хууль зүйн чанга хяналтад байлгахыг олон депутат төлөөлөгч санал болгожээ. БХАТИХ-ын төлөөлөгч, өмгөөлөгч Ү Чин "Авилгатай тэмцэх хууль"-ийг түрэн боловсруулах төслөө энэ удаагийн чуулганд өргөн барьсан юм. Тэрээр хэлэхдээ:

       "Энэ асуудлыг би түрүүлж дурдаж байгаа биш. Одоогийн төв засгийн газар авилгатай тэмцэх ажилд маш их анхаарал хандуулж, эрч хүчээ нэмэгдүүлэн, дүрэм тогтоолын хэрэгжилтийг чангатгаж, нийгэм нийтэд эерэг тусгал үзүүлж байна гэж би ойлгож байна. Түүнчлэн авилгатай тэмцэх тусгай хууль боловсруулах тухай дарга Ши Жиньпин дурдаж байсан. 12-р сонгуулийн БХАТИХ ч авилгын эсрэг хууль боловсруулахыг тэргүүн байранд тавьж байгаа болохоор, энэ үед энэхүү төслийг дэвшүүлэх нь цагаа олсон гэж бодож байна" гэжээ.

       "Авилгатай тэмцэх хууль"-д албан тушаалын хязгаарлалтын тогтолцоо, авилгаар олсон хөрөнгийг нэхэмжлэх тогтолцоо, олон нийтийн хяналтын тогтолцоо, албан хаагчдын ёс суртахуун, эрх тушаалын дүрэм ёс, авилгатай тэмцэх салбарын олон улсын хамтын ажиллагаа зэрэг агуулгыг хамруулахыг Ү Чин санал болгожээ. Тэрээр хэлэхдээ:

       "Өнөөгийн авилгатай тэмцэх тухай хууль дүрэм нь нэлээд тархай бутархай байж, өнөөгийн ахиц байдалд нийгэм нийт нэлээд сайн тусгал гаргахын зэрэгцээ, байнгын бус, нэг л хэсэг хугацаа хэрэгжиж ажиллаад л дуусах вий гэж санаа зовж байна. Түүнчлэн өнөөгийн маш олон авилгын хэргийг намын дүрэм тогтоолын дагуу шийдвэрлэж байна. Тиймээс миний бодлоор зайлшгүй тусгай хууль дүрмийг боловсруулж, өнөөгийн авилгатай тэмцэх ажлыг хууль зүйн илүү өндөр төвшинд гаргах хэрэгтэй. Дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, авилгатай тэмцэх ажлыг байнгын чанартай, урт хугацааны чанартай байлгахад эрхбиш тусгай хууль боловсруулж, чанга хэрэгжүүлэх хэрэгтэй" гэжээ.

       Холбогдох албаны хүний хэлснээр, БХАТИХ нь энэ онд "Авилгатай тэмцэх хууль" боловсруулах тухай нэгэнт судалгаа хийж эхэлсэн бөгөөд албан хаагчдын тушаал дэвшүүлэх, огцруулах зэргийг улам ил тод болгох юм байна.

\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе