• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2-р сард Хятадын гадаад худалдааны экспорт буурсан байна

CRI       (GMT+08:00) 2014-03-12 10:19:56

      Энэ сарын 11-нд Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, 2-р сард Хятадын худалдааны экспортын нийт хэмжээний өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.1 хувиар буурснаас шалтгаалж импорт экспортын өсөлтийн хурд мэдэгдэхүйц удааширсан гэж мэдэгдлээ. Гэвч энэ онд гадаад худалдааны өсөлтийг 7.5 орчим хувьд хүргэх товлосон зорилтыг биелүүлэх итгэлтэй хэвээр байна гэжээ.

      2-р сард экспортын өсөлт буурсан нь гол төлөв улирлын шинжтэй хүчин зүйлийн нөлөөллөөс болсон бөгөөд өсөлтийн хурд хэлбэлзэхийг урьдчилан тааварлаж байсан гэж Худалдааны яам тайлбарлажээ. Хаврын улирлын хүчин зүйлийн нөлөөгөөр өнгөрсөн жилүүдийн 1, 2-р сард Хятадын гадаад худалдааны өсөлтийн хурд ихээхэн хэлбэлзэлтэй байсан байна. Шэнь Даньян, өнгөрсөн 10 жилийн статистик тоо баримтанд тулгуурлан үзэхэд, 1, 2-р сарын гадаад худалдааны өсөлтийн хурдны зөрүү дунджаар 17.6 хувьд хүрсэн бөгөөд зарим жилүүдэд уг үзүүлэлт 35 хувиас давсан тохиолдол байгаа гэжээ. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе