• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2014-03-12 14:59:38

      3-р сарын 12-нд БНХАУ-ын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган хэлэлцэх асуудлаа дуусгаж , ажлаа өндөрлөлөө.

      Хурлаас, УТЗЗ-ийн зохион байгуулалт, оролцогч байгууллагууд болон улс төрийн зөвлөгөөний өргөн олон гишүүд нөхөр Ши Жиньпиний удирдсан ХКН-ын Төв Хороог хүрээлж, Хятадын онцлогтой социализмын тугийг өргөн, Маркс Ленин, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Шяопиний онол, "гурвыг төлөөлөх" үзэл, шинжлэх ухаанч үндэслэлээр хөгжих үзлийг удирдлага болгож, ХКН-ын 18 дугаар их хурал,18-р дугаар их хурлын 2, 3-р бүгд хурлын зорилтыг бүх талаар тууштай хэрэгжүүлж, хүсэл зоригоо нэгтгэх, хянуур нямбай ажиллаж, баян чинээлэг нийгэм бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэхийг уриаллаа.

       УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн хаалтын хурлыг даргалав. Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чи-шань, Жан Гаоли нар тэргүүлэгчдийн индэрт суулаа.

      Хурлаар УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганаас дэвшүүлсэн Байнгын Хорооны ажлын тайлангийн шийдвэр, 12 дахь сонгуулийн УТЗЗ-ийн 2-р чуулганаар дэвшүүлсэн саналыг авч хэлэлцсэн тухай УТЗЗ-ын саналын комиссын тайлан, УТЗЗ-ын 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы улс төрийн шийдвэрийг баталсан байна. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе