• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотноо УТЗЗ-ийн 12-дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2014-03-12 16:23:11

      12-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд Хятадын УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган хурлын хөтөлбөрөө бүрэн дуусгаад өндөрлөлөө.

      Энэ удаагийн чуулган БНХАУ өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх шатанд орсноос хойш зохион байгуулсан УТЗЗ-ийн анхдагч чуулган юм. Шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн тулд арга төлөвлөгөө, бүх хүчин чадлаа зориулахад төвлөрсөн бөгөөд энэ нь чуулганы гол онцлог болов.

      Мөн өдөр баталсан УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы шийдвэрээр УТЗЗ шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхэд оролцож, гурван талын үүрэг гүйцэтгэхээр болжээ.

      Тухайлбал, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл зэрэг салбарын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх тухай асуудалд нарийн судалгаа хийхэд идэвхтэй санал санаачлага гаргах.

      Шинэчлэлийн арга хэмжээний хэрэгжилтэнд ардчилсан хяналтыг чангатгаж, ажил хэрэгч, шударга санал санаачлага дэвшүүлж, түргэн шинэчлэх явдалд ахиц гаргах.

      Харилцааг зохицуулан, зөрчлийг эвлэрүүлэн, санаанд нийцтэй, ээдрээтэй асуудлыг тайлбарлаж, харилцагч талууд болон олон нийт шинэчлэлийг ойлгох, өөрчлөлтийг дэмжин бүх талаар гүнзгийрүүлэхэд тустай хамгийн их тоо хэмжээ, шинэчлэлийг ахиулах нийтлэг ойлголтыг эрэлхийлж, хүчин чадлыг дээд хэмжээгээр төвлөрүүлэх зэрэг болно.

      Эх сурвалжийн мэдээлснээр, 3-р сарын 7-ны 14 цагийн байдлаар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны энэ удаагийн чуулган нийт 5875 санал хүлээж авснаас 4982 саналыг хянан тогтоосон байна. Саналууд гол төлөв өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, халуун цэгийн олон асуудал, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх тухай ажээ.
\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе