• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Батлан хамгаалах болон цэрэг армийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-12 10:58:32

      11-ний өдөр ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 12 дах сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы Ардын Чөлөөлөх Армийн төлөөлөгчдийн бүгд хуралд оролцох үедээ, ХКН-ын 18-р их хурал болон түүний 3-р бүгд хурлын үзэл санааг бүх арми тал бүрээр хэрэгжүүлж, Дэн Шяопиний онол, "гурвыг төлөөлөх" үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлийг удирдлага болгож, өөрчлөлт шинэчлэлийн үзэл санаагаар батлан хамгаалах болон цэрэг армийн салбарын бүтээн байгуулалтыг хийж, ХКН-ын армиа хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

      Ши Жиньпин, хүчирхэг армийн зорилтыг биелүүлэхэд өнөөгийн хувьсгалт цэрэг дайчид түүхэн үүрэг хариуцлага үүрэх ёстой. Шинэ нөхцөл байдалд тулгарч буй үүргийг биелүүлэхийн тулд батлан хамгаалах болон цэрэг армийн салбарын шинэчлэлийг дэмжиж түргэтгэх хэрэгтэй.

      Бид энх тайвныг хүсдэг. Гэвч хэзээ ч, ямар ч нөхцөлд улс орны үндсэн эрх ашгийг хамгаалахыг ёстой. Шат бүрийн намын хороо, цэрэг ангиа удирдаж, хүчирхэг арми байгуулах зорилтыг биелүүлэх явдлыг улс төрийн чухал үүрэг хариуцлага болгох, үүний төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр чармайн ажиллаж, хүчирхэг арми байгуулах зорилтыг биелүүлэх чадавхаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэв.

      Ши Жиньпин, хүчирхэг армийн зорилтыг биелүүлэхийн тулд бид цаашдаа зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжих, үндэсний зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт тохиож буй бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бүтцийн зөрчил, бодлогын асуудлыг зохицуулж, орчин үеийн цэрэг армийн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе