• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байнгын хорооны дарга нарын 2-р хурал боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-12 16:08:49

      Энэ сарын 12-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчдийн байнгын хорооны дарга нарын 2-р хурал Ардын их хурлын танхимд боллоо. Хурлыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга , 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчдийн дарга Жан Дэжян даргаллаа.

      12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Чэн, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы ерөнхий нарийн бичгийн газрын БХАТИХ-ын Байнгын хорооноос тавьсан ажлын тайлан болоод тогтоолын төслийн талаар танилцууллаа.

      Ван Чэний тавьсан чуулганы ерөнхий нарийн бичгийн даргын газрын тайланд Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газрын тайланг хянан хэлэлцээд, хэрхэн өөрчлөлт оруулсан болон тогтоолын төслийг боловсруулсан талаарх илтгэлийг сонслоо. БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүний албан тушаалаасаа огцрох тухай Ван Шяо, Чэн Сиши нарын өргөдлийг БХАТИХ-ын Байнгын хороо хүлээн авсан тогтоолын төслийг Ван Чэн уншиж танилцууллаа.

      БХАТИХ-ын Байнгын хорооны дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ванбин төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг төсөлд хэрхэн тусгасан талаар хуралд сонсголоо. Дээрхи тогтоолын төслийг чуулганы тэргүүлэгчдийн 3-р хурлаар хянан хэлэлцэхийг тус хурлаас зөвшөөрөв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе