• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжааны өмнөд хэсгийн авто замын ажлыг түргэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-12 16:34:02

      Бээжинд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы төлөөлөгч, Зам тээврийн яамны дэд сайд Ван Чансүнь Шинжааны төлөөлөгчидтэй уулзахдаа , Хятадын засгийн газар Шинжааны өмнөд хэсгийн хөдөө тосгоны авто замын ажлыг дэмжин хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэжээ.

      Ван Чансүнь хэлэхдээ, өнгөрсөн гурван жилд Шинжааны зам харилцаа амжилттай хөгжиж ирлээ.Хөдөө тосгонд нийтдээ 23 мянган км авто зам тавьсан нь Шинжааны өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийн авто замын уртыг 70-75% -иар нэмэгдүүлжээ. Дараагийн ээлжинд Зам тээврийн яам үр ашигтай олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Нэн тэргүүнд Шинжааны өмнөд хэсгийн бүс нутгийг хөгжүүлэх тусгай бодлого боловсруулж үр нөлөөгөө өгөх тодорхой төсөлд хамруулах нь чухал юм.Одоогоор ийм төсөлд дөрвөн муж хамрагдаад байна. Хоёрт, Шинжааны өмнөд хэсгийн хөдөө тосгонд авто зам барих ажлыг дэмжих хэрэгтэй. Тус бүс нутгийн байдал төвөгтэй, зам тавихад өртөг өндөр , ажлын уялдаа холбоо сул зэрэг дутагдлыг арилгах хэрэгтэй гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе