|
|
||
12-ны үдээс өмнө АИХ-ын ордонд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы тэргүүлэгчид 3 дахь хурлаа хийлээ. Хурлыг тэргүүлэгчдийн Байнгын Хорооны дарга Жан Дэжян удирдан явуулав. 176 гишүүнээс 173 нь оролцсон тул хуулийн дагуу хүчинтэй болов.
Хурлаар БХАТИХ-ын Байнгын Хороо, АДШ, АДП-ын ажлын тайлангийн талаарх тогтоолын төслүүд, Ван Шяо, Чэнь Сыши нарын БХАТИХ-ын Байнгын Хорооны гишүүний үүрэгт ажлаас халагдах өргөдлийг Байнгын Хороо хүлээн авсан тухай тогтоолын төслийг төлөөлөгчдөөр хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус хурлаар, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы төлөөлөгчдийн дэвшүүлсэн санал санаачлагын тухай чуулганы нарийн бичгийн дэд дарга Ван Ваньбиний хийсэн илтгэлийг сонсов.
Чуулганаар 3-р сарын 9 хүртэл санал дэвшүүлэхээр тогтоосон. Энэ хооронд хүлээж авсан 468 саналын олонх нь хуультай холбоотой байлаа. Чуулганы нарийн бичгийн дарга нарын газар төлөөлөгчдийн саналыг хянан хэлэлцсэн тухай болон холбогдох ажлын талаарх саналаа дэвшүүлэв. Хурлаар санал хурааж, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы төлөөлөгчдийн саналыг шийдвэрлэх тухай тавьсан тайланг баталлаа гэж Ван Ваньбинь илэрхийлжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |