|
|
||
11-ний өдөр Бүх Хятадын ардын төлөөлөгч, ТӨЗО-ны дарга Лувсанжанцан, Төвдийн аялал жуулчлалын салбарыг шинэчлэн хөгжүүлэхийн тулд аялагчдын зорьж очдог газруудыг барилгажуулах, үйлчилгээний боловсон хүчнийг бэлдэх, аялал жуулчлалыг соёл, экологийн орчинтой уялдуулан хөгжүүлж, сурталчлах, дэлхийн аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлж, Төвд орныг дэлхийн жуулчдын зорьж очдог гол бүс нутаг болгохын төлөө хичээх болно гэжээ.
Тэрээр, Төвдийн Ялусанбу мөрний хавцал, Эверест, Намцо нуур, Кайлаш уулын Манасарова нуур зэргийг үндэсний зэрэглэлийн үлгэр жишээ парк болгоно. Үүнд зориулан энэ жил Төвдийн аялал жуулчлалын хөгжлийн хурал хийж, туршлагаа дүгнэн, жуулчлалын хөгжлийн хэлбэрийг өөрчилнө. Үүний зэрэгцээ үндэсний аялал жуулчлалын газар, дэлхийн аялал жуулчлалын байгууллагыг урьж, Төвдийн дэлхийн чанартай жуулчлалын газар болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.
Өнгөрсөн жилийн байдлаар, Төвд орон давхардсан тоогоор 12,9 сая гадаад дотоодын жуулчин хүлээн авсан нь, уржнан жилийн мөн үеэс 22 хувиар нэмэгдэж, шинэ түүхэн амжилт гаргажээ. Төвдөд аялал жуулчлалын ажил эрхэлж байгаа хүний тоо 300 мянгыг давсан байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |