|
|
||
2013 оны байдлаар сүүлийн 10 жил Хятадын ургац хураалт жил дараалан нэмэгдсэн байна. Гэвч хот суурины бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр, хөдөө тосгоны тариан талбай багасаж, олон тооны ажиллах хүч хотод шилжин, үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах ажил анхаарал татах болов. Энэ жилийн хоёр чуулганаар, үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Хятад улс олон талт арга хэмжээ авахаар болжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр хуралдсан ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын зөвлөгөөн болон энэ жилийн эхээр гаргасан ХКН-ын төв хорооны нэгдүгээр бичиг материалд үр тарианы аюулгүй байдлыг онцолж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян БХАТИХ-ны оны ээлжит чуулганд тавьсан засгийн газрын ажлын тайландаа "үр тарианы хэрэгцээг өөрсдөө хангаж, 1тэрбум 300 сая хүний хүнс хоолны асуудлыг баталгаажуулах"- нь засгийн газрын 2014 оны гол ажил болно гэжээ.
Хятадын Хөдөө Аж Ахуйн сайд Хань Чанфү, Хятад улс хүн ам олонтой том гүрэн болохын хувьд үр тариагаа заавал өөрсдөө хангах явдлыг баримтлах ёстой гэжээ.
Тэрээр, дэлхийн гадаад худалдааны эргэлтэнд орж байгаа үр тариа 300 тэрбум килограмм буюу манай улсын нийт ургацын хагастай тэнцэж байна. Дэлхийн тутарганы худалдаа 35 тэрбум килограмм байдаг бол Хятадын дотоодын хэрэглээний хэмжээ түүнээс дөрөв дахин их байдаг. Худалдаанд байгаа тутаргыг бид авч болохгүй гэдгийг тодорхой мэдэж байна гэжээ.
Харин Хятадын хувьд үр тарианы хэрэгцээгээ өөрдсдөө хангахад маш олон бэрхшээл нүүрлэж байна. Хотжилтын явцад тариалангийн талбай багасаж, хөдөө орон нутагт ажиллах хүчгүй болох, газар тариалангийн ажил үр ашиг багатай зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болоод байна. Үүнд хамгийн гол нь тариачдын идэвхийг нэмэгдүүлэх, тариалан эрхлүүлэх тухай асуудал юм.
Хөдөө орон нутгийн залуус хотод ирж ажил эрхлэх нь олширч, зарим орон нутагт газар тариалан эрхлэх ажиллах хүч олдохгүй байдал бий болж эхэлжээ. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хөдөө Аж Ахуйн Яамны эдийн засгийн мэргэжилтэн Чянь Кэмин, өнөөгийн байдлаар дунджаар хөдөө тосгоны айл бүрээс нэг залуу хотод суурьшиж байна, дээр нь ургац үр ашиггүй, зарим тариалангийн талбай эзгүй орхигдож, газар тариалангийн ажлыг цаашид хэн эрхлэх вэ гэдэг хүнд асуудал тулгараад байна гэжээ.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, ХКН-ны Төв Хорооны хөдөө орон нутгийн ажлын хэлтсийн дарга Цэнь Шивэнь, хүнсний аюулгүй байдлыг батлан, үр тарианы хэрэгцээг өөрсдөө хангахын тул эн тэргүүнд тариачдын орлогыг нэмэгдүүлж, тэдний идэвхийг сэргээх хэрэгтэй гэжээ.
Хятадын засгийн газрын 2014 оны ажлын тайланд, газар тариалан эрхлэх тусгай өрх, гэр бүлийн ферм, тариачдын хоршоо, хөдөө аж ахуйн компани зэрэг тариалан эрхлэх шинэ нэгжийг бий болгож, олон хэлбэрийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн заажээ.
Тариачдын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Хятадын засгийн газраас шилдэг сортыг урамшуулах мөнгө, үр тарианд тэтгэмжийн мөнгө олгох, хөдөө аж ахуйн ерөнхий тэтгэмж, хөдөө аж ахуйн машин техникийн хөнгөлөлт зэрэг "дөрвөн төрлийн тэтгэмж" олгон, өнгөрсөн жилд нийт 160 тэрбум юанийн тэтгэмж олгожээ. Гэвч, Европ, Америк зэрэг хөгжсөн орнуудтай харьцуулбал Хятадын тариачдын орлого дахь тэтгэмжийн хувь хэмжээ мөн л бага байна. Хятадын засгийн газрын 2014 оны ажлын тайланд, санхүүгийн байдал хүнд байсан ч хөдөө аж ахуйд зориулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс биш бууруулахгүй гэжээ. Хятадын Хөдөө Аж Ахуйн сайд Хань Чанфү, энэ жил шинээр нэмэгдсэн тэтгэмжийг том хэмжээний газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжид олгох болно гэжээ.
Тэрээр, хөдөө аж ахуйд олгож байгаа тэтгэмжийг цаашид нэмэгдүүлбэл зохино гэж би үзэж байна. Манай шууд тэтгэмж тариачдын орлогын 3 хувийг бүрдүүлж байхад Европ, Америкийн орнуудад 40 хувьд хүрч байна. Хөдөө аж ахуйн тэтгэмж нэмэгдэх нь лавтай, засгийн газар ч цаашид тэтгэмжийн мөнгийг өсгөх болно. Шинээр нэмэгдсэн тэтгэмжийг том хэмжээний газар тариалан эрхэлж буй хөдөө аж ахуйн нэгжүүдэд олгох болно гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |