|
|
||
3-р сарын 12-ний үдээс өмнө Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулган хэлэлцэх асуудлаа дуусгаж , ажлаа өндөрлөлөө. Хурлаас, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн зохион байгуулалт, оролцогч байгууллагууд болон улс төрийн зөвлөгөөний өргөн олон гишүүд нөхөр Ши Жиньпингээр Ерөнхий нарийн бичгийн даргаа болгосон ХКН-ын Төв Хорооны эргэн тойронд нягтарч, Хятадын онцлогтой социализмын агуу их тугийг өндөрт өргөж, Маркс Лениний үзэл, Мао Зыдунгийн үзэл санаа, Дэн Шяопиний онол, "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа болон шинжлэх ухаанч үндэслэлтэй хөгжих үзлээр жолоодлого болгож, ХКН-ын 18 дугаар их хурал болон 18-р дугаар их хурлын 2, 3-р бүгд хурлын зориг санааг бүх талаар тууштай хэрэгжүүлж, хүслэн зорилтоо нэгтгэж, хянуур нямбай ажиллаж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын хүслэн мөрөөдлийн төлөө урагшлан тэмцэхийг уриаллаа.
УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн хаалтын хурлыг даргалав. Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чи-шань, Жан Гаоли нар тэргүүлэгчийн тайзнаа сууцгаалаа.
Хурлаас УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганаас дэвшүүлсэн Байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, 12 дахь сонгуулийн УТЗЗ-ийн 2-р чуулганаар санал дуртгалыг авч хэлэлцсэн байдлын тухай УТЗЗ-ын санал дуртгалын комиссын тайлан, УТЗЗ-ын 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы улс төрийн шийдвэрийг баталсан байна.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |